
УЛСЫН ХАРЦАГА Б.БАТ-ӨЛЗИЙ ТҮРҮҮЛЛЭЭ
1940 оны Төрийн их баяр наадмын түрүү бөх Ховд аймгийн Буянт сумын харъяат Улсын арслан Шаравын Ванчинхүү агсны хөшөөний нээлтэнд зориулсан барилдаан өнөөдөр Ховд аймгийн Спортын ордонд болж өндөрлөлөө Тус барилдаанд Улсын харцага Н.Батзаяа, Б.Бат-Өлзий, О.Хангай нараар магнайлуулсан улс аймгийн алдар цолтой хүчит 64 бөх барилдсанаас Ховд аймгийн Зэрэг сумын харьяат “Алдар” спорт хороо Зэвсэгт хүчний 034-р анги, “Ховд” бөхийн дэвжээ, “Булган өгөөж” ХХК-ийн бөх МУ-ын харцага Б.Бат-Өлзий түрүүлж Ховд аймгийн Буянт сумын харьяат Хан-Уул дүүргийн ОБГазар, “Зорчигч тээврийн нэгтгэл, “Од” групп, “Их Монгол” сангийн бөх МУ-ын харцага О.Хангай үзүүрлэж, аймгийн арслан Б.Тайван, аймгийн харцага Б.Сосорбарам нар их шөвөгт шалгарлаа.